Далайд дусал нэмэр

Нийгмийн Ажлын хууль эрх зүйн орчин

Бага, Дунд Боловсролын тухай хууль

2011-04-26 12:37

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gifНЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын зорилго
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
2.1.Бага, дунд боловсролын зорилго нь суралцагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй сурал¬цахад өөрийгөө бэлтгэхэд нь туслахад оршино.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gifХОЁРДУГААР БҮЛЭГ Бага, дунд боловсролын агуулга
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif3 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif4 дүгээр зүйл. Бага боловсролын агуулга
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.Бага боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.1. эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.2. тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.3.хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.4.гоо зүй, хүмүүнлэг, үндэсний дэвшилт, ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.6.өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэл төлөвшүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
4.1.7.бие дааж сурах арга барил эзэмшүүлэх.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
4.2.Бага боловсролын агуулгын хүрээнд гадаад хэл, мэдээлэл зүйн анхны мэдлэг олгож болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif5 дугаар зүйл. Суурь боловсролын агуулга
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
5.1.Суурь боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
5.1.1.эх хэл болон гадаад хэл, математик, мэдээлэл зүй, шинжлэх ухаан, эрх зүйн зохих шатны мэдлэг, өөрийн авьяас, чадварт тулгуурлан бие даан амьдрахад шаардлагатай чадвар, дадал эзэмшүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
5.1.2.гоо зүй, ёс суртахууны соёлтой, эрүүл чийрэг, иргэний үүргээ ухамсарласан, үнэнч шударга, хамтач, энэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, үндэсний болон хүн төрөлхтний дэвшилт ёс заншил, соёлын үнэт зүйлсийг хүндлэн хайрладаг болгон төлөвшүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
5.1.3. эрүүл аж төрөх ёс, гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголт, соёлын төсөөлөл эзэмшүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
5.1.4. бие даан бүтээлчээр суралцах арга барил төлөвшүүлэх.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif6 дугаар зүйл. Бүрэн дунд боловсролын агуулга
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
6.1.Бүрэн дунд боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
6.1.1.эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар, гадаад хэлний зохих мэдлэг эзэмшүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
6.1.2.байгаль, нийгэм, хүмүүнлэг, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
6.1.3.мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч, хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
6.1.4.бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахих, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэх үзэл төлөвшүүлэх.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif7 дугаар зүйл. Бага, дунд боловсрол эзэмшүүлэх хугацаа
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
7.1. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
7.2. Бага боловсролыг 6, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
7.3. Ерөнхий боловсролын сургуульд мөрдөх сургалтын төлөвлөгөөг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, батална.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
7.4. Суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол дараагийн ангид дэвшүүлэх буюу анги алгасуулан суралцуулж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif8 дугаар зүйл. Бага, дунд боловсролын сурах бичиг
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
8.1.Бага, дунд боловсролын сурах бичиг нь боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан стандарт, шаардлагад нийцсэн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу зохион байгуулна. /Дээрх 8 дугаар зүйлийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif9 дүгээр зүйл. Бага, дунд боловсролын стандартын хэрэгжилт
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
9.1.Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
9.2.Боловсролын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургуулийн шалгалтын болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүнгээр тодорхойлно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
9.3.Боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
9.4.Бүрэн дунд, мэргэжлийн боловсрол эзэмшин төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх олгоно. /Дээрх 9 дүгээр зүйлийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gifГУРАВДУГААР БҮЛЭГ Бага, дунд боловсролын байгууллага
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif10 дугаар зүйл. Бага, дунд боловсролын байгууллагын тогтолцоо
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
10.1.Бага, дунд боловсролын байгууллага нь ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, боловсролын арга зүйн байгууллагаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
10.2.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвтэй холбогдсон харилцааг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif11 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif12 дугаар зүйл. Ерөнхий боловсролын сургууль
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
12.1.Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
12.2.Эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах сургууль гэж ангилна. Бага, дунд, ахлах сургууль нь цогцолбор хэлбэрээр хоршин ажиллаж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
12.3.Ерөнхий боловсролын сургууль нь ердийн, мэргэжлийн, гүнзгийрүүлсэн, тусгай сургалттай гэсэн хэв шинжтэй байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
12.4.Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
12.5.Ерөнхий боловсролын сургууль нь сургууль завсардсан, эсхүл сургуульд сурч байгаагүй хүүхэд, насанд хүрэгчдэд орой, эчнээ, бусад хэлбэрээр бага, суурь, бүрэн дунд боловсрол болон энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан мэдлэгийг эзэмшүүлж болно. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
12.6. Ерөнхий боловсролын сургуульд захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, багш, нийгмийн ажилтан, бусад ажилтан ажиллана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
12.7. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
http://www.legalinfo.mn/image/minus.gif13 дугаар зүйл. Ерөнхий боловсролын тусгай сургууль
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
13.1.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлж, бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн. /Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif
13.2.Ерөнхий боловсролын тусгай сургуулийн хамран сургах тойрог тогтоох, аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбар бүлэг ажиллуулах, элсэлтийг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
 
Like | Ангилал : Боловсролын Нийгмийн ажил | Нийтэлсэн : NA | Уншсан (250) | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл